
SIM карт, зайгаа хийх
Аюулгүй авах. Зайг авахаасаа өмнө
төхөөрөмжийг дандаа унтрааж,
цэнэглэгчээс нь салгаж бай.
Анхаарах зүйл: Мини-UICC SIM
карт, мөн микро-SIM карт гэдэг картыг,
тохируулагчтай микро-SIM картыг
эсвэл мини-UICC автомат тог
таслагчтай (зураг үз) SIM картыг энэ
төхөөрөмжид бүү хэрэглэ. Микро SIM
карт нь стандарт SIM картаас жижиг.
Энэ төхөөрөмж микро-SIM картнууд
ашиглахыг дэмждэггүй бөгөөд
таарахгүй SIM карт ашиглавал карт
буюу төхөөрөмжийг гэмтээж болох
бөгөөд картанд хадгалсан өгөгдлийг
эвдэж магадгүй.
SIM картыг зурах буюу нугалахад карт
болон түүнд хадгалаастай харилцахын
мэдээлэл амархан гэмтдэг тул карттай
харьцах, түүнийг утсандаа хийж,
авахдаа болгоомжтой байна уу.
1 Арын тагийг суллах товчнуудыг
дарж, арын тагийг ав (1, 2). Зайг ав
(3).
Эхлэх
7
© 2011 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

2 SIM картны контактны гадаргыг
доош харуулан, SIM картыг SIM
картны үүрэнд байрлуул (4, 5, 6).
3 Зай ба арын тагийг буцааж хий (7,
8, 9).