
Нэвтрэх кодууд
Хамгаалалтын код таны төхөөрөмжийг
зөвшөөрөлгүй хэрэглэхээс
хамгаалахад тусална. Та код үүсгэж,
өөрчилж болох бөгөөд төхөөрөмжөө
код хүсдэг болгон тохируулж болно.
Кодоо нууцалж, төхөөрөмжөөсөө
тусдаа найдвартай газар хадгал.
Хэрэв кодоо мартсан байгаад
төхөөрөмж тань түгжигдсэн бол, таны
төхөөрөмжинд үйлчилгээ
шаардагдана. Нэмэлт төлбөр гарч
болох бөгөөд таны төхөөрөмжид
байгаа бүх хувийн өгөгдөл устаж
болно. Нэмэлт мэдээлэл хүсвэл Nokia
Care-ийн цэг буюу төхөөрөмжийн
борлуулагчдаа ханд.
SIM карттай хамт өгөх PIN код нь
картыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс
хамгаална. Зарим SIM карттай хамт
өгдөг PIN2 код зарим үйлчилгээнд
нэвтрэхэд шаардагддаг. Хэрэв та PIN
буюу PIN2 кодыг дараалан гурван удаа
буруу оруулбал PUK буюу PUK2 код
оруулахыг танаас хүснэ. Танд эдгээр
код байхгүй бол үйлчилгээ үзүүлэгчдээ
хандана уу.
PIN модуль нь таны SIM картны
хамгаалалтын модуль дахь мэдээлэлд
нэвтрэхэд шаардагдана. Гарын үсэг
зурах PIN нь дижитал гарын үсгэнд
шаардагдаж болно. Дуудлага хаах
үйлчилгээ хэрэглэж байгаа үед
дуудлага хаах нууц үг шаардагдана.
Таны төхөөрөмж нэвтрэх код болон
хамгаалалтын тохиргоог хэрхэн
хэрэглэхийг тохируулахдаа
Цэс
>
Тохиргоо
>
Хамгаалал
гэж орно уу.
Эх дэлгэц
Төхөөрөмж хэрэглэхэд бэлэн бөгөөд та
ямар ч тэмдэгт оруулаагүй үед
төхөөрөмж эх дэлгэц дээрээ байна.