WLAN холболт
Та интернетэд холбогдохдоо утасгүй
дотоод сүлжээ (WLAN) ашиглаж болно.
Та боломжтой сүлжээнүүдийг хайж,
холбогдож, эрхэмлэсэн сүлжээнүүдээ
хадгалж, удирдаж, холболтын
тохиргоогоо өөрчилж болно.
Таны төхөөрөмж WLAN хотспотод
автоматаар холбогдохыг дэмждэг
бөгөөд зарим олон нийтийн газар
интернетэд ороход ийм холболт
шаардлагатай бол автоматаар олно.
26
Тохируулга
© 2011 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
Зайн тэжээл хэмнэхийн тулд,
ашиглаагүй үедээ WLAN холболтыг
хааж бай. Хэрэв WLAN холболт 5
минут орчим хугацаанд хэрэглэгдэхгүй
байвал, автоматаар хаагдана.
Bluetooth-ыг идэвхгүй болговол WLAN
холболтын тогтвортой байдлыг
дээшлүүлж болно.
Утасгүй LAN ашиглах функц нь зайны
хүчдэл их шаардаж, улмаар зайны
цэнэгийг хурдан дуусгана.
Тайлбар: Зарим улсад WLAN-ы
хэрэглээг хязгаарлаж болно. Жишээ нь
Францад барилга байшин дотор л
WLAN хэрэглэхийг зөвшөөрдөг.
Нэмэлт мэдээлэл авъя гэвэл орон
нутгийн засаг захиргаанд хандана уу.