Төхөөрөмжөө халтай агуулгаас
хамгаалах
Таны төхөөрөмжид вирус болон бусад
хор хөнөөлтэй агуулга нэвтэрч болно.
Дараах сэргийлэх арга хэмжээг ав:
•
Зурвасыг нээхдээ болгоомжтой
бай. Зурвас нь хорлонтой
программ буюу таны төхөөрөмж
болон компьютерт халтай өөр
программ агуулсан байж болно.
•
Холбогдох хүсэлт хүлээн авах,
интернет үзэх буюу агуулга татан
авахдаа болгоомжтой бай. Та
Зурвас
17
© 2011 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
өөрийн итгэдэггүй эх сурвалжаас
Bluetooth холболтыг бүү хүлээн ав.
•
Та өөрөө итгэдэг, найдвартай
хамгаалдаг эх сурвалжаас л
үйлчилгээ, програм хангамж
суурилуулж, хэрэглэ.
•
Төхөөрөмж болон түүнтэй
холбогдсон компьютерт вирусын
эсрэг программ болон бусад
хамгаалах программ суулга. Нэг
удаад вирусын эсрэг нэг л програм
хэрэглэ. Олон програм хэрэглэвэл
төхөөрөмж ба/буюу компьютерийн
ашиглалт, ажиллагаанд нөлөөлж
болно.
•
Та урьдчилан суулгасан гуравдагч
этгээдийн интернет сайтын
хавчуурга болон гогцоо руу
хандахдаа зохих урьдчилан
сэргийлэх арга хэмжээ ав. Nokia
эдгээр сайтыг баталгаажуулах
буюу тэдний өмнөөс хариуцлага
хүлээхгүй.