Nokia C3 00 - Дижитал эрхийн менежментийн тухай

background image

Дижитал эрхийн менежментийн тухай
Энэхүү төхөөрөмжийг ашиглахдаа бүх хуулийг дагаж

мөрдөн, орон нутгийн зан заншил, бусдын хувийн нууц,

хууль ёсны эрх, үүний дотор зохиогчийн эрхийг

хүндэтгэнэ үү. Зохиогчийн эрхийн хамгаалалтын дагуу

зарим зураг, ая дуу болон бусад агуулгыг хуулбарлах,

өөрчлөх, шилжүүлэх боломжгүй байж болно.

Агуулга эзэмшигчид оюуны өмчөө, үүний дотор

зохиогчийн эрхээ хамгаалахдаа дижитал эрхийн

менежментийн (DRM) янз бүрийн технологи ашиглаж

болно. Энэ төхөөрөмж DRM-ын хамгаалалттай агуулга

руу нэвтрэхдээ янз бүрийн DRM-ын програм хангамж

ашигладаг. Та энэ төхөөрөмжөөр WMDRM 10, OMA DRM

1.0, OMA DRM 1.0 forward lock, OMA DRM 2.0-ын

хамгаалалттай агуулга руу нэвтэрч болно. Хэрэв

тухайн DRM програм хангамж агуулгыг хамгаалж

чадахгүй бол, агуулга эзэмшигчид DRM-ын

хамгаалалттай шинэ агуулгад нэвтрэх ийм DRM програм

хангамжийн чадавхийг цуцлахыг хүсэж болно. Ийнхүү

цуцалснаар таны төхөөрөмжид байгаа DRM-ын

хамгаалалттай ийм агуулгын хугацааг сунгахаас мөн

сэргийлж болно. Ийм DRM програм хангамжийг цуцлах

нь бусад төрлийн DRM-ээр хамгаалагдсан агуулга буюу

DRM-ээр хамгаалагдаагүй агуулгыг ашиглахад

нөлөөлөхгүй.

Дижитал эрхийн менежментийн (DRM) хамгаалалттай

агуулга нь тус агуулгыг ашиглах таны эрхийг

тодорхойлсон лицензтэй хамт өгөгдөнө.

Бусад шилжүүлэх аргууд нь төхөөрөмжийн ойг

форматалсны дараа OMA DRM хамгаалалттай агуулгыг

ашигласаар байх боломжийг танд өгөх, агуулгын хамт

сэргээх хэрэгтэй лицензүүдийг шилжүүлж болохгүй.

Таны төхөөрөмж дэх файлууд гэмтсэн тохиолдолд

лицензийг сэргээх хэрэгтэй байж болно.

Хэрэв таны төхөөрөмж WMDRM хамгаалалттай

агуулгатай бол төхөөрөмжийн ойг форматалсан

тохиолдолд лиценз, агуулга хоёулаа алдагдана. Таны

төхөөрөмж дэх файлууд гэмтсэн тохиолдолд лиценз,

агуулга алдагдаж болно. Лиценз буюу агуулга алдагдвал

төхөөрөмж дээрээ тэрхүү агуулгыг дахин ашиглах

боломжийг тань хязгаарлаж болно. Нэмэлт мэдээлэл

авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.

Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл

35

© 2011 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

background image

Зарим лиценз тодорхой SIM картад холбогддог бөгөөд

SIM картыг төхөөрөмжид хийж байж л хамгаалагдсан

агуулгад нэвтэрдэг байж болно.