
Төхөөрөмжөө арчлах
Төхөөрөмж, зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэлтэй
анхаарал болгоомжтой харьц. Таны баталгаат хугацааг
хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.
•
Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас,
чийгшил, бүх төрлийн шингэн буюу чийг электрон
хэлхээг зэврүүлэх эрдэс агуулж болно. Таны
төхөөрөмж норвол, зайг аваад, төхөөрөмжийг
хатаа.
•
Төхөөрөмжийг тоостой буюу бохир орчинд
хэрэглэх буюу хадгалж болохгүй. Хөдөлдөг эд анги,
электрон элементүүд гэмтэж болно.
•
Төхөөрөмжийг өндөр хэмтэй газар бүү хадгал.
Өндөр хэм төхөөрөмжийн насыг богиносгож, зайг
гэмтээх буюу хуванцарыг хайлуулах буюу
матийлгаж болно.
•
Төхөөрөмжийг хүйтэн газар бүү хадгал.
Төхөөрөмжийг ердийн хэмд бүлээцүүлэхэд
төхөөрөмжийн дотор чийг бүрэлдэж, электрон
хэлхээг гэмтээж болно.
•
Хэрэглэгчийн гарын авлагад заагаагүй аргаар
төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
•
Баталгаагүй өөрчлөлт төхөөрөмжийг гэмтээж
болох бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой
дүрэм журмыг зөрчиж болно.
•
Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй.
Ширүүн харьцвал дотоод хэлхээний самбар,
механикийг эвдэж болно.
•
Төхөөрөмжийн гадаргыг цэвэрлэхдээ зөвхөн
зөөлөн, цэвэрхэн, хуурай алчуур хэрэглэ.
•
Төхөөрөмжийг бүү буд. Будаг хөдөлдөг эд ангийг
гацааж, зөв ажиллахад нь саад болно.
•
Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын
тулд үе үе төхөөрөмжийг унтраан, зайг авч бай.
•
Төхөөрөмжөө соронз буюу соронзон орноос хол
байлга.
•
Чухал өгөгдлөө аюулгүй байлгахын тулд, дор хаяж
хоёр тусдаа газар, тухайлбал төхөөрөмж, санах
ойн карт буюу компьютертээ хадгалах буюу чухал
мэдээллийг бичиж ав.