Дахин боловсруулах
Энэ төхөөрөмж ашиглалтын
хугацааныхаа эцэст хүрэхэд, түүний
бүх материалыг материал болон
энерги болгон сэргээн ашиглах
боломжтой. Зөв зохистой хаях ба
дахин ашиглах баталгаа өгөхдөө,
Nokia түншүүдтэйгээ хамтран
We:recycle хөтөлбөр
хэрэгжүүлдэг.Хуучин Nokia
бүтээгдхүүнээ хэрхэн дахин
боловсруулалтад өгөх, цуглуулах
цэгүүдийг хаанаас олох талаар
мэдээлэл авахын тулд,
www.nokia.com/werecycle руу очих
буюу хөдөлгөөнт төхөөрөмжөө
ашиглан, nokia.mobi/werecycle руу
очих буюу Nokia харилцах төвд
хандана уу.
Сав баглаа боодол болон
хэрэглэгчийн гарын авлагаа орон
32
SIM үйлчилгээ
© 2011 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
нутгийнхаа дахин боловсруулах
хөтөлбөрийн дагуу дахин
боловсруулалтад өг.
Таны бүтээгдхүүн, зай, гарын авлага,
хайрцаг саван дээр хэрээслэж дарсан
дугуйтай хогийн сав байвал цахилгаан,
электрон бүх бүтээгдхүүн, зай,
аккумляторыг ашиглалтаас гарахад нь
тусгай цэгт цуглуулах ёстой гэсэн үг.
Энэ шаардлага Европын Холбоонд
үйлчилнэ. Эдгээр бүтээгдхүүнийг
хотын ангилаагүй хог хаягдал
байдлаар бүү хая. Төхөөрөмжийнхөө
хүрээлэн буй орчны үзүүлэлтийн
талаар нэмэлт мэдээлэл авъя гэвэл
www.nokia.com/ecodeclaration
вэбсайтыг үз.
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын
мэдээлэл
Ерөнхий мэдээлэл
Таны төхөөрөмжийн тухай
Энэхүү гарын авлагад тодорхойлсон утасгүй
төхөөрөмжийг (E)GSM 850, 900, 1800, 1900 МГц
сүлжээнүүд-д хэрэглэхийг зөвшөөрсөн. Сүлжээний
талаар нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ
үзүүлэгчдээ хандана уу.
Таны төхөөрөмжинд урьдчилан суулгасан гуравдагч
этгээдийн интернет сайтын хавчуурга болон гогцоо байж
болох бөгөөд танд гуравдагч этгээдийн сайт руу хандах
боломж олгож болно. Эдгээр нь Nokia-той холбоогүй
бөгөөд Nokia тэднийг баталгаажуулах буюу тэдний
өмнөөс хариуцлага хүлээхгүй. Хэрэв та ийм сайтад
нэвтэрвэл, аюулгүй байдал буюу агуулгын урьдчилан
сэргийлэх арга хэмжээ аваарай.
Сэрэмжлүүлэг:
Энэ төхөөрөмжийн сэрүүлгээс бусад функцийг
хэрэглэхийн тулд төхөөрөмжийг асаасан байх ёстой.
Утасгүй төхөөрөмж хөндлөнгийн шуугиан үүсгэх буюу
аюул учруулж болзошгүй үед төхөөрөмжийг бүү асаа.
Энэхүү төхөөрөмжийг ашиглахдаа бүх хуулийг дагаж
мөрдөн, орон нутгийн зан заншил, бусдын хувийн нууц,
хууль ёсны эрх, үүний дотор зохиогчийн эрхийг
хүндэтгэнэ үү. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан зарим
зураг, ая дуу болон бусад агуулгыг хуулбарлах, өөрчлөх,
шилжүүлэх боломжгүй байж болно.
Төхөөрөмжиндөө хадгалсан бүх чухал мэдээллийнхээ
нөөц хуулбарыг хийж, бичгээр бүртгэл хөтөл.
Бусад аливаа төхөөрөмжтэй холбохдоо аюулгүй
байдлын дэлгэрэнгүй зааврыг үзэхийн тулд
хэрэглэгчийн гарын авлагыг уншина уу. Таарахгүй
бүтээгдхүүн бүү залга.
Энэхүү гарын авлага дахь дүрс зураг нь таны
төхөөрөмжийн дэлгэц дээр байгаа дүрс зургаас өөр байж
болно.
Төхөөрөмжийнхөө тухай бусад чухал мэдээлэл олж авъя
гэвэл хэрэглэгчийн гарын авлагыг үзнэ үү.
Сүлжээний үйлчилгээ
Төхөөрөмжөө ашиглахын тулд та утасгүй холбооны
үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авах ёстой. Зарим
функц сүлжээ болгонд байхгүй; зарим функцийг
ашиглахаасаа өмнө үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тусгай
тохиролцоо хийх шаардлагатай байж болно. Сүлжээний
үйлчилгээнд өгөгдлийн дамжуулалт хийгдэнэ. Эх
сүлжээндээ болон бусад сүлжээнд роуминг хийх үеийн
үнэ төлбөрийн талаар тодруулгыг үйлчилгээ
үзүүлэгчээсээ асууж тодруул. Танай үйлчилгээ үзүүлэгч
ямар ямар төлбөр ногдохыг тайлбарлаж өгнө. TCP/IP
протоколд ажилладаг WAP 2.0 протокол (HTTP ба SSL)
зэрэг тусгай технологи, хэлнээс хамаарсан тэмдэгт
зэргийг дэмждэг сүлжээний дэмжлэг шаарддаг энэ
төхөөрөмжийн зарим функцийг ашиглахад тань
нөлөөлөх хязгаарлалтууд зарим сүлжээнд байж болно.
Таны үйлчилгээ үзүүлэгч таны төхөөрөмжийн зарим
функцийг идэвхгүй болгохыг хүссэн байж болно. Ингэсэн
тохиолдолд эдгээр функц нь таны төхөөрөмжийн цэс
дээр гарч ирэхгүй. Таны төхөөрөмж мөн цэсийн нэрс,
дараалал, дүрс зэрэг өөриймсүүлсэн зүйлтэй байж
болно.